Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2024.05.17 14:40
1354
С.Эрдэнэ: Иргэдийн зүгээс ардчилсан намыг өмнөх шигээ идэвх санаачилгатай ажиллахыг хүссэн

Баянгол дүүргийн ардчилсан намаас гишүүддээ зориулсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулж байгаа. Тус сургалтын үеэр АН-ын дарга асан С.Эрдэнээс тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрээр, Сонгогчдын дунд явуулсан судалгаа, тандалтаар иргэдийн гомдол маш өндөр хувьтай байна. Ялангуяа эрх баригчдын өнгөрсөн он жилүүдэд гаргасан алдаа онооны талаар маш их гомдолтой байна. Жишээ нь, БГД-ийн засаг дарга өнгөрсөн 4 жилийн хугацаанд л гэхэд 2 удаа авлигын хэргээр огцорсон. 2 удаа эргэж хүчээр тавигдсан. Удаа дараа хэрэгт холбогдоод огцордог, буцаад гараад ирдэг. БГД 34 хороотой. 34 хороон дээр 34 хорооны засаг дарга нар 4 жил үүрэг гүйцэтгэгчээр явж ирсэн. Жинхлээгүй, гэвч хуулиараа тухайн хорооны иргэд ИНХ-аа хийгээд, хороон ызасаг даргаа нэр дэвшүүлээд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг дүүргийн засаг даргаар уламжилдаг. Гэтэл 4 жил ИНХ-аа хуралдуулаагүй. Ингэж БГД-ийн 265 мянган өрхийн эрх ашгийг хөсөр хаясан. 

Тийм учраас иргэдийн зүгээс эдгээр хүмүүст тооцох хариуцлага байдаг бол тооцож өгөхийг хүссэн гэлээ. 

Шууд дамжуулалт: