Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.05.17 16:17
2463
Эхний 4 сарын байдлаар нийгмийн халамжинд хамрагдагчид 2.3 сая болж өсжээ

2024 оны эхний дөрвөн сарын байдлаарх нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр танилцууллаа.

2024 оны эхний 4 сард нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдагчид 2.3 сая болж, өмнөх оноос 152.1 (7.0%) мянган хүнээр өсжээ. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтөд 2024 оны эхний 4 сард нийт 767.0 тэрбум төгрөг олгожээ.