Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.05.19 13:19
848
“Алтай констракшн" компанийнхан Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усыг цутгажээ

Цахим сүлжээнд иргэн Сэлбэ гол руу бохир цутгаж байна гэх мэдээллийг түгээсэн.  Мэдээллийн дагуу холбогдох албаныхан БЗД-ийн 36 дугаар хороо "Саруул" хотхоны 117 дугаар байрны хажуу талд "Алтай Констракшн "ХХК-ийн барилгын талбайд үзлэг, шалгалт хийсэн байна.

Шалгалтын явцад тус компанийн талбайн инженер н.Маргад-Эрдэнэ "Барилгын суурийг кранаар ухахад гүний ус гарсан. Гүний ус учраас Сэлбэ гол руу цутгасан" гэдэг тайлбарлажээ.

Холбогдох албанаас барилгын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд үзлэг, шалгалтыг үргэлжлүүлж байна.