Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.06.04 08:15
5391
Амиа алдсан цэрэг Цээл суманд томилгоот ажил хийж байжээ

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч тавдугаар сарын 30-ний өдөр нас барсан хэрэг гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллага болон дотоодын цэргийн төлөөллөөс мэдээлэл өгсөн юм. 

Мэдээлэлд: Тухайн цэргийн алба хаагчийн нас барсан асуудалд цагдаагийн байгууллага шалгалт хийж байна. Төв аймгийн Цээл суманд томилгоот үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч зам тээврийн осолд орж харамсалтайгаар амиа алдсан. Олон нийтийн сүлжээгээр маш олон буруу, ташаа мэдээлэл явж байна. 

Хугацаат цэргийн алба хаагчдыг тусгай ажилд томилоод ажиллуулдаг, тухайн ангийн аж ахуйн ажилд л явсан гэсэн үг. Ямар нэгэн байдлаар дотоодын цэргийн штабын дарга, удирдлагын хувийн ажлыг хийхээр яваагүй. Хувийн ашиг сонирхол хөөж цэргүүдийг ажиллуулсан зүйл байхгүй, энэ бол илт худал мэдээлэл. Тухайн анги байгууллагад өөрсдийн гэсэн аж ахуйн ажлууд байдаг. Энэ хэргийг холбогдох бүх байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.