Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Сонгууль
2024.06.04 13:27
2276
Ерөнхийлөгч асан Х.Баттулга “цензургүй” Л.Мөнхбаясгаланд говийг усжуулах төслийг нь үргэлжлүүлэхийг хүслээ
 
Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Х.Баттулга говьд ус татах зорилгоор боловсруулж байсан “Хэрлэн говь” “Орхон говь” төслүүдийн ТЭЗҮ-г “Цензургүй” Л.Мөнхбаясгаланд гардуулан өгөв.
 
Эдгээр төслүүд нь говийн бүсийг усжуулах зорилготой инженерчлэлийн судалгаан дээр суурилсан төслүүд юм.
 
Тодруулбал Хангайн нуруу болон Хэнтийн нурууд нь Монгол орны томоохон голууд болох “Хэрлэн” “Орхон” голуудыг усаар тэтгэдэг гол эх үүсвэр нь юм. Харин хаврын цагт болдог шар усны үер, мөн борооны үеэр тэдгээр голуудын усны түвшин огцом нэмэгддэг боловч тэр бүх ус ердөө долоо хоногийн дотор гэхэд бүхэлдээ БНХАУ болон ОХУ-ууд руу урсан гардаг. Тиймээс улирлын чанартай илүүдэл усыг нөөц усан сан үүсгэн хадгалах бөгөөд тухайн усан сангуудад хуримтлагдсан уснаас говийн аймгууд руу ус татах зорилготой инженерчлэлийн төслүүд санаачлагдаж байсан юм.
 
Өдгөө говийн усны асуудал улам хурцаар яригдаж буй үед “Хэрлэн говь” “Орхон говь” төслүүдийг бодит ажил хэрэг болгохыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга “цензургүй” Л.Мөнхбаясгалангаас тусгайлан хүслээ.