Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.06.05 12:14
3675
"Интермед" эмнэлэг дөнгөж төрсөн нярайн эгэмний ясыг хугалжээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгүүдээс үнэ өртгийн хувьд хамгийн үнэтэй гэгддэг Интермед эмнэлэг алдаа гаргасан гэх асуудал үе үе гарч ирэх болов. Үнэ өртгөө дагаад хариуцлагатай байх ёстой байтал дөнгөж төрсөн нярайн эгэмний ясыг хугалсан гэх ноцтой асуудал гаргажээ. 

Энэ талаар Иргэн Б өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичжээ. Тэрээр" Хариуцлага, ёс суртахуун гэж алга. Хамгийн үнэтэй эмнэлэг атал түүнийгээ дагасан хариуцлага гэж юм алга, илүүдээ гарсан мөнгөтэйдөө биш итгэсэндээ шүү дээ. 

Эхнэрийг минь буруу төрүүлж дөнгөж хорвоод мэндэлж байгаа бяцхан үрийн минь эгэмний ясыг хугалж, нялх биетэй эхнэрийг минь сэтгэлийн зовлонд унагасан. Хариу өгнө гээд өчнөөн хонолоо. 

Эхнэр хүүхэд хоёроо эрүүл саруул төрүүлэх гэж бид 7,8 сая төгрөг төлсөн, дараа дараагийн хүмүүс анхаараарай" гэжээ.