Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.06.05 13:26
1584
Ц.Туваан:Харамсалтай нь өнгөрсөн найман жилд иргэдийн амьдрал сайжирсангүй

 УИХ-ын чуулган өнөөдөр отгон хуралдаанаа хийж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваанаас  өнгөрсөн хугацаанд хэр ажилласныг нь тодрууллаа.

-Сөрөг хүчин өнгөрсөн хугацаанд хэр ажилласан бэ ?

-МАН хоёр ч удаа үнэмлэхүй олонх болсон найман жил байлаа. Харамсч байгаа нь энэ хугацаагаар иргэдийн орлого нэмэгдсэнгүй, амьдрал сайжирсангүй. АН цөөнх байснаас эрх баригчдын алдаатай бодлогыг шүүмжилж, засч залруулах тал дээр ажиллалаа. Улс төрчдийн хувьд улсын шалгалт сонгууль байдаг. Сонгуулиар улс төрчид намууд дүнгээ тавиулна.  2019 оны нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд түр хороодыг байгуулж ажиллалаа. Нүүрсний, ногоон автобусны, байгалийн баялаг лицензийн гээд мэдээлэл сонсголуудыг хийлээ. Энд дуу хоолойгоо хүргэж ажиллалаа. Улс төрийн эрх чөлөөг боомилох асуудал дээр тэмцэж өлсгөлөн хүртэл зарлаж байсан. Хувийн компанийн эрх ашигт халдах байдал хэрээс хэтэрч байна. Үүнд бид дуу хоолойгоо хүргэж ажиллалаа.