Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.06.05 15:10
6008
Иргэн: Интермэд эмнэлгээс хүн ёсоор хандахыг л хүссэнээс төлбөр мөнгөө буцаая гээгүй, маш гомдолтой байна

Интермед эмнэлэгт төрсөн нярайн эгэмний яс хугарсан талаар иргэн цахим хуудастаа мэдээлсэн. Улмаар тус иргэнээс юу болсон талаар  тодрууллаа. 

"Эхнэр маань өнгөрсөн тавдугаар сарын 27-нд  3,2 кг төрсөн. Төрөх хүртлээ Интермед эмнэлэгт хяналтад орж, хүндрэлгүй төрсөн.   Төрөлт эх барих явцад хүүхдийн маань эгэм хугарсан. Эмнэлэгт хоёр хоноход хүүхэд маань уйлаад л байсан. Хөхүүлж чадахгүй, өлсөөд л уйлаад байна гэж бодсон. Төрсний дараа эмнэлэгт хүүхдийг маань өдөрт гурав үзэхдээ нэг ч эмч  эгэм нь хугарсныг хэлээгүй. Эмнэлгээс гараад хоёр хоногийн дараа төлөвлөгөөт үзлэгийн үеэр эгэм нь хугарсныг мэдсэн.  Бид мэдсэний дараа одоо яах билээ гэхэд эмнэлгийн зүгээс "Өөрөөрөө эдгэнэ, хүүхдийн эмч нь гайгүй шдээ, зүгээр яанаа хугалчиж уу " гээд л өнгөрсөн.   Баруун гар мөрнөөс дээш хөдлөхгүй, хүүхэд маань баруун гараа сул атгаж байна. Энэ эмнэлэгт 2.950.000 төгрөгийн жирэмсний хяналтын багцад орсон. Мөн төрөхийн 2,8 сая төгрөг, ор хоногийн мөнгө гэж 1,5 сая төгрөг, дараа дараагийн нярайн үзлэг тус бүрт үнийг нь төлөөд явж байгаа. Тэнд байсан эмч нар, захиргааны хүмүүс нь хүн ёсоор хандахыг л би хүссэн. Нэгэнт ийм үйл явдал болсон байхад хэдий хугацаанд эдгэх юм, хэн хяналт тавих юм. Яаж асрах юм. Нярайгаа эдгээхийн тулд манайхаас ингэе гээд хэлсэн бол бид нар хүлээгээд л авна.   Түүнээс биш төлбөрөө буцааж авъя гээгүй. Гэтэл нэг ч удаа уулзаагүй. Албан ёсоор ямар нэг хариу өгөөгүй.  Хан-Уул дүүргийн  цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгсөн. Хариуцлагагүй эмнэлэг байна. Үнэ өртөгтөө баймгүй чанаргүй  эмнэлэг байна " гэлээ.