Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.06.06 13:21
7583
Ц.Тэмүүлэн улсын хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлдэг нэр бүхий хүмүүсийн талаар ярив

Олон нийтийн сүлжээнд “Temuulen Tsolmon” хаягаас хар тамхи хэрэглэж мансуурах үйлдэл гаргах явцдаа хамт хар тамхи хэрэглэдэг байсан болон зарж борлуулдаг хүмүүсийн талаар ярьж буй залуугийн бичлэг удаа дараа цацагдсан.

Мансуурсан байгаа залуу нь УИХ-ын гишүүн асан Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэн гэх залуу бөгөөд одоо Америкт амьдарч байгаа юм байна.

Тэрээр фэйсбүүк сүлжээнд шууд бичлэг, лайв хийхдээ өөрийгөө тус улсад хуулиар зөвшөөрсөн каннабисын төрлийн ургамал хэрэглэсэн гэж ярьж, мансуурсан байдалтайгаар гэр бүлийн болон найз нөхдийн таарамжгүй харилцааны талаар ярьж, олон нийтэд мансууруулах бодисыг сурталчилж байна. Энэ нь олон нийтэд хар тамхи хэрэглэх аргыг зааж өгсөн зохисгүй үйлдэл гэж иргэд шүүмжилж байна.

Ц.Тэмүүлэн нь Монголд байхдаа Батий гэх этгээдээс хар тамхи худалдан авч Жавхлан, Зүчи, Мөндөл, Хангал гэх этгээдүүдийн хамтаар хэрэглэдэг байсан. Батий нь Анужин гэх этгээдээр дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг гэсэн утгатай лайв бичлэг хийсэн байна.

Олны танил зарим дуучид, спортынхон цахим сүлжээгээр хар тамхийг сурталчилсан үг, үйлдэл гаргах, буруу үлгэр дуурайлал үзүүлэх нь олон сөрөг үр дагавартай. Нийтийн сүлжээнд төрөөс хяналт тавих, хүүхдийн цахим хэрэглээнд асран хамгаалагч нь анхаарах цаг нь болжээ. Дээрх этгээдүүдийг Хар тамхитай тэмцэх газар шалгаж байгаа эсэхийг бид тодруулан эргэж мэдээлэх болно.