Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Сонгууль
2024.06.07 12:16
2155
АН: Мөнгө тараасан Ч.Хүрэлбаатар сайдад хариуцлага тооцохгүй бол шударга сонгууль болно гэдэгт итгэхгүй байна

Ч.Хүрэлбаатар сайдыг сонгуулийн хууль зөрчиж оюутнуудад мөнгө тараасан гэх яриа гараад байгаа юм. Харин Ч.Хүрэлбаатар сайдыг  нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах 100 мянган иргэний гарын үсэг цугалжээ. Тиймээс өнөөдөр АН-ын зүгээс Сайд Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан 100 мянган иргэний гарын үсгийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран болон ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нарт гардуулан өглөө. 

Мөн сонгуулийн хуулиараа энэ төрлийн үйлдэл гаргасан нэр дэвшигчийг хасах заалттай. Тиймээс Ч.Хүрэлбаатар сайдыг хасахыг шаардлаа. 

АН-ын зүгээс хууль зөрчсөн сайдтай хариуцлага тооцож чадахгүй бол шударга сонгууль болно гэдэгт хэн ч итгэхгүй гэж байр сууриа илэрхийллээ. 

Шууд дамжуулалт: