Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.06.07 17:57
4612
Он гарснаас хойш усны ослоор амиа алдсан 19 иргэний хоёр нь хүүхэд байжээ

Бага насны хүүхдийг гол усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулж, эрсдэлээс сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна. 

Он гарсаар усны ослоор амь насаа алдсан 19 иргэний хоёр нь хүүхэд байна.

Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

1. Иргэд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх

2. Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах

3. Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх

4. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

5. Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.