Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2024.06.09 17:32
1942
Усанд осолдсон иргэнийг оллоо
Өнөөдөр /2024.06.09/ Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага 14:02 цагт ОБЕГ-т иржээ.  Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай эрэгтэй усанд осолдсон байжээ. Алба хаагчид хоёр метр гүнтэй хиймэл нууранд 20 удаагийн шумбалтаар эрэн хайж олоод холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.  Гол, усны дэргэд аялж зугаалахдаа ослоос сэргийлэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.