Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төрийн нам
2024.06.10 16:43
2987
Б.Жаргалсайхан: Малчдын тухай яриад байдгаас хотод амьдарч байгаа иргэдийн тухай ганц үг дугарахгүй байна

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Харин сонгуулийн сурталчилгааны үргэлжлэх хугацаа 16 хоног. Энэ нь нэр дэвшигчид иргэн бүрт хүрч очиж, уулзаж, сурталчилгааны материалаа тараах нь боломжгүй зүйл гэдгийг ИЗНН-ын дарга Б.Жаргалсайхан хэлж байлаа. 

Тэрээр, Сонгуулиар иргэд маш хариуцлагатай саналаа өгөх хэрэгтэй. Бүгд найрамдах нам сүүлийн 30 жил мөрийн хөтөлбөрөө ярьсан. Залуучуудын нийгмийн асуудал ажил хөдөлмөрийн асуудал. Жилд хорт хавдраар 150 мянган хүн нас барж байна. Энэ нь хоол хүнс, амьдрал муу, ядуу, хөрсний асуудлаас үүдэж байгаа. Гэвч үүнийг шийдэх зорилго тавьдаггүй. Зөвхөн малчдын тухай л яриад байдаг.Тэгвэл хотод хүн амын хэдэн хувь нь ажиллаж, амьдарч байгаа юм. Энэ иргэдийн тухай нэг үг дугарахгүй байна. 

Шууд дамжуулалт: