Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.06.11 09:00
2703
МАН-ын жагсаалтыг тэргүүлэгч Г.Лувсанжамц бурхны дуудлагаар улс төрд ирсэн гэв

МАН-ын жагсаалтыг Токиогийн их сургуулийн доктор Г.Лувсанжамц тэргүүлж байгаа юм. Токиогийн их сургуулийн хот төлөвлөлтийн магистрант, архитектор мэргэжилтэй.

Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагдаа "Миний жилийн орлого УИХ-ын гишүүн болоод олох орлогын хажууд хамаагүй өндөр байсан. Одоо би ажилгүй, орлогогүй, орон гэргүй хүн болчхоод монголд ирчихсэн байж байна л даа. 

Гадаадад хүмүүс яаж ажиллаж амьдарч байгааг хүмүүс ойлгодог. Ар гэрээ авч явах, хөгшин аав ээжийгээ авч явах ёстой. Түүнийхээ төлөө өдөр шөнөгүй ажилд зүтгэдэг. Японд би гадны компанид өдөр шөнөгүй ажилд зүтгэх үү? эсвэл монголдоо ирээд монголынхоо төрд өдөр шөнөгүй зүтгэх үү? гэдгийг харьцуулж үзсэн.

Мэдээж ийм боломж олон олдохгүй байх, бурхан даах хүнд нь ачааг нь үүрүүлдэг гэж боддог болохоор бурхны дуудлага байсан гэж бодоод ирсэн. Анх удаа улс төрд орж байгаа учраас хичээж ажиллана, ялангуяа баг хамтын ажиллагааг чухалчлаад тууштайгаар ажиллана. Манай намын "Ард түмний ялалт" гэдэг уриа надад таалагдаж байгаа" гэв.