Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.06.11 16:21
2604
Намуудын уриа үгтэй танилц

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлт өчигдөр болж, нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж эхэллээ. Өмнөх жилийн сурталчилгаанаас ялгаатай нь намын төлөөлөл СЕХ-ноос үнэмлэх аваад, нам тус бүрдээ үнэмлэхээ гардуулж, нээлтээ нам жимхэн хийцгээлээ. 19 нам, хоёр эвсэл  бие даагч нийт 1336 хүн энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн болохоор горилж буй юм. Тэгвэл сонгуульд өрсөлдөж буй намуудын уриа үгийг танилцуулж байна. Уриа үг намын мөрийн хөтөлбөртэй нь уялддаг. 

МАН: Ард түмний ялалт

АН: Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал

 ХҮН нам: Өөрчилнө! Цаг нь болсон

 МНН-МҮАН "Үндэсний эвсэл": Үндэстнээрээ баяжъя

 ИЗНН-Зоригтой бай

Үнэн ба зөв-Хүчтэй сөрөг хүчин

БНН-Цаг нь боллоо

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам- Хүчирхэг монголыг бүтээнэ

Эх орон нам-Өөртөө итгэж өөрсдөө хийцгээе

Хөгжлийн хөтөлбөр нам-Хөгжингүй монгол хөгжлийн шинэ гарц

Дэлхийн монголчуудын нам-Иргэн бүрийн төлөө

Гэр хороолол хөгжлийн нам-Олигархигүй монгол

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам-Сайн сонголт

Ард түмний хүч-Ард түмэн хүчтэй

Ардчилал шинэчлэлийн нам-Шинэчлэл 2024

Эрх чөлөөний эвсэл нам-Хувь хүний эрх чөлөө-Хязгаарлагдмал төр

Монголын хүний төлөө нам- Төрд хяналт-түмэнд итгэл