Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2024.06.15 15:05
6839
Орон нутагт шилжиж ирсэн иргэд ипотекийн 3 хувийн зээлд хамрагдаж эхэлжээ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд орон нутаг руу шилжин суурьшиж буй иргэнд ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгож байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн гурван хувийг нь Засгийн газраас урамшуулах байдлаар хөнгөлөх юм.

Сүхбаатар аймагт он гарснаас хойш 60 иргэнд 6 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Төрийн банкны Сүхбаатар салбарт 120 иргэн гурван хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлт ирүүлснээс 111 харилцагчийн хүсэлтэд зөвшөөрөл ирсэн байна.

Одоогийн байдлаар 14 харилцагчын 4,4 тэрбум төгрөгийн зээл олгогдож , 20 харилцагчийн 2 тэрбум төгрөгийн зээл шийдвэрлэгдсэн байна.

Шууд дамжуулалтыг үзэх: