Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Засгийн газар
2024.06.17 14:06
6809
“Шинэ хоршоо- Чинээлэг малчин” хөтөлбөр Сүхбаатар аймагт амжилттай хэрэгжиж байна

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо- Чинээлэг малчин” хөтөлбөрт өнөөдрийн байдлаар 334 хоршоо хамрагдаж, 33 тэрбумын зээл авчээ.

Энэхүү  хөтөлбөрийн зорилго нь олон мянган жилийн нүүдлийн соёлыг хамгаалж яваа малчдаа дэмжих, түүхий эд бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж амьжиргаагаа дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд аваачих явдал юм.

Уг хөтөлбөрийн  дагуу хоршооны малчин гишүүнд 50 сая төгрөг хүртэлх зээлийг 80-100 хувийн батлан даалтаар олгож, анхан шатандаа боловсруулалт хийж чаддаг болоход дэмжлэг үзүүлэх аж. Малчид дэм дэмдээ, хөрөнгө, хөдөлмөр хүчээрээ хоршиж хөдөө орон нутагтаа чинээлэг амьдрах боломж бүрдэж байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд 26 хоршооны 1 тэрбум 87 сая төгрөгийн зээл олгосон байна.

Шууд дамжуулалтыг үзэх: