Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Орон нутаг
2024.06.24 11:07
6088
Нэр бүхий нэр дэвшигчдийн ухуулагч болон шадар туслахууд нас барсан хэргийг шалгаж байна

Нэр бүхий нэр дэвшигчдийн ухуулагч болон шадар туслахаар ажиллаж байсан 2 иргэн нас барсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэний дагуу Цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

ЦЕГ: "Төв аймгийн Сүмбэр сумын нутагт “боомилсон байдалтай нас барсан хүн байна" гэсэн мэдээллийг 06-р сарын 20-ны 14:40-д ирүүлсэн. Хэргийг шалгахад тус газарт оршин суух Р /эр.45н/ нь өөрийгөө боомилж нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэв.

Мөн "Төв аймаг Баяндэлгэр сумын нутаг …. тоотод хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 06-р сарын 21-ний 04:54-д ирүүлсэн. Хэргийг шалгахад тус тоотод суух Ц /эм.62н/ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Амь хохирогч эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан" гэсэн мэдээллийг өглөө.