Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.06.25 16:38
3181
ХӨГЖЛИЙН БАНК МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД НЭГДЭВ

Монгол орны ихэнх нутгаар их хэмжээний цас орж, хүчтэй шуурсны улмаас нийт нутгийн 60 орчим хувь зудын гамшигт нэрвэгдээд байна. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр хоёрдугаар сарын 29-ний байдлаар 11 аймгийн 50 суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн дөрвөн дүүрэг цагаанаар зудархуу байдалтай байна.  Өнгөрсөн сарын сүүлч гэхэд улсын хэмжээнд 2.1 сая толгой мал хорогдож, өнгөрсөн оны мөн үеэс хорогдсон малын тоо 86% өсөж, малчдад асар их гарз хохирол учраад байгаа билээ.

Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшиг, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор малчдад туслах сайн санааны аяныг улс орон даяар өрнүүлж эхэлсэн. Манай улсын эдийн засгийн нэг тулгуур салбар болсон мал аж ахуйн салбарт үүссэн хүндрэл, эрсдэлийг хамтдаа туулах, хүчин мөхөстөж буй малчдад туслахаар Монгол Улсын Хөгжлийн банк болон охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн нийт ажилтнууд тус аянд нэгдлээ.

Хөгжлийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд ажилтнуудын нэг өдрийн цалин, тодорхой мөнгөн дүнгээр хуримтлуулах зэргээр хандивын аяныг зохион байгуулж, цугларсан хандивыг Улсын Онцгой комисст хүлээлгэн өгөв.

Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын хүрээнд мөнгөн болон эд материалын тусламжийг орон нутаг руу хүргэжээ.