Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.06.25 16:46
3213
ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА, СУРГУУЛИЛАЛТАД ХАМРАГДЛАА
 
Монгол Улсын Хөгжлийн банкны ажилтнууд өнөөдөр /2024.03.28/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилалтад хамрагдлаа.
 
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог дуугаргаж, дадлага, сургуулилалт зохион байгуулж, гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор ажиллах байгууллагуудын бэлэн байдлыг хангаж ажилладаг.
 
Уг тогтоолын дагуу хийсэн дээрх дадлага, сургуулилалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгийн эрсдэлийн удирдлага үнэлгээний мэргэжилтэн, дэслэгч А.Марал-Эрдэнэ банкны нийт ажилтнуудад Газар хөдлөлтийн тухай ойлголт, гал түймрийн аюулгүй байдал, үүний эрсдэлийг бууруулах арга зам болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдол, бэлэн байдлаа хэрхэн хангах талаар заавар, зөвлөмж өглөө.