Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Сонгууль
2024.06.27 12:40
1921
П.Дэлгэрнаран: Санал хураалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль маргааш болно. Автоматжуулсан системээр иргэдийн саналыг тоолохоос гадна хяналтын тооллогыг зуун хувь гараар хийнэ. Хяналтын тооллогыг нам, эвслийн 30000 ажиглагч хяналт тавьж ажиллах бөгөөд хяналтын камерын дор зохион байгуулна. 

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. 

СЕХ: Өнөөдөр санал хураал эхэлсэн, битүүмжлэгдсэн саналын хайрцгаар санал авах үйл ажиллагаа өглөө 9 цагт /2024/06/24/ эхэлсэн. Нийтдээ 16 мянган иргэн битүүмжлэгдсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ ирүүлсэн байна.

Сонгуулийн ернхий хоро, аймаг нийслэлийн сонгуулийн хороо, сум дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хороо гээд 25700 орчим төрийн албан хаагчид сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж, сонгуулийн бүх шатанд ажиллаж байна. 2564 хүн мэдээлэл, технологийн багийн гишүүн, 12 мянган цагдаагийн алба хаагчид нийгмийн хэв журам сахиж ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй дамжуулалт үзэх: