Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Сонгууль
2024.06.27 14:52
3311
Н.Номтойбаяр: Үндэсний эвсэл сонгуульд оролцох боломжгүй гэдэг мессежийг илгээж сонгогчдыг төөрөлдүүлж байна

"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрээр" Сонгууль шударга явагдсангүй, иргэд сонгогчдын зүгээс иргэдээ хууран мэхэлж талцуулахаас илүүтэй УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам, эвслийн удирдлагууд бодлогын мэтгэлцээн хийхийг шаардсан.

Харамсалтай нь эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ иргэд, сонгогчдын энэхүү шаардлагад хүндэтгэлтэй хандаж өчигдөр мэтгэлцээнд ирсэнгүй.  Цагдаагийн байгууллагаас сонгууль эхлэхээс өмнө Үндэсний эвслийн тэргүүн, жагсаалтыг тэргүүлж байгаа миний бие надад холбогдох хуулийн бичгийг зориудаар гуйвуулж өөрсдөө хууль зөрчиж үүн дээрээ үндэслэж СЕХ хасах шийдвэр гаргасан. 

Сонгуулийн үйл ажиллагаандаа анхаарах боломжийг бидэнд олгосонгүй, ийм байдлаар зохион байгуулалттайгаар бидний үйл ажиллагааг тасалдуулж байна. Манай эвсэлд маш их хохирол гарсан. 

Үндэсний эвсэл сонгуульд оролцохоор болсноос хойш миний утас, албан тасалгаа, явах маршрутын мөрдөж мөшгөх, утас чагнах, албан тасалгаанд тусгай төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй үйлдлүүд байгаа учраас холбогдох байгууллагад хандахаас өөр аргаггүй байна. 

Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-аас Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд Монгол Улс руу олноороо орж ирэх болсон. Энийг хэн зохион байгуулж, урьж залж оруулж ирээд байна вэ. Би үүнийг зүгээр нэг гудамжнаас сонсоогүй. Үүнийг хуулийн байгууллагынхан яаралтай шалгах ёстой.

Энэ сонгууль анхнаасаа шударга явагдаагүй. Үүнтэй дамнуулаад эмх замбараагүй байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй байна. 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн самуун давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв ийм зүйл болбол эрх баригч МАН түүний дарга Л.Оюун-Эрдэнэ шууд холбоотой, хариуцлагатай. Үүнийг анхнаас нь хэлье. СЕХ-ноос зөвшөөрөл авалгүйгээр цагдаагийн байгууллага хууль зөрчиж, хаалга хаасныхаа дараа "Үндэсний эвсэл" сонгуульд оролцох боломжгүй боллоо гэдэг мессежийг иргэдэд илгээж сонгогчдыг төөрөлдүүлж байна" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: