Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.06.30 18:25
9462
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа 40 хувийг бусад намаас бүрдүүлж, УИХ-ын даргын суудлыг Д.Амарбаясгаланд хариуцуулна

126 гишүүнтэйгээр бүрэлдэх парламентыг сонгох ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнд МАН 68, АН 42, ХҮН 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 гэсэн суудлыг аваад буй.

Тэгвэл Ерөнхий сайдын зүгээс энэхүү солонгорсон парламент бүрэлдэж буйд Үндсэн хуулийн өөрчлөлт үндсэн утгаараа биелэлээ олсон хэмээн үзэж буй аж. Ерөнхийдөө олон намын төлөөлөлтэй парламентыг бүрдүүлж, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг ч багтааж чадсан нь өөрчлөлтийн гол зорилго байсан юм.

Хэрэвзээ, МАН дахин үнэмлэхүй олонх болсон бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн үр дүн гарахгүй байв. Тиймдээ ч МАН Засгийн газраа байгуулахдаа АН, ХҮН намаас төлөөлөл оруулах ёстой. Урьдчилсан байдлаар МАН Засгийн газрын гишүүдийнхээ 60 хувийг өөрсдөөсөө бүрдүүлж үлдсэн гишүүдийг бусад намаас авна гэж тооцоолж буй талаар эх сурвалжууд дурдаж буй.

Харин энэ парламентыг ахалж УИХ-ын даргын албыг хаших хүнийг Д.Амарбаясгалангаар сонгох тал дээр Л.Оюун-Эрдэнэ  хатуу байр суурьтай байгаа аж.