Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2024.07.03 19:13
4367
Алдарт уран бүтээлч Даши Намдаков ARA Fest-ийн “ЭТҮГЭН” наадмын Ерөнхий шүүгчээр ажиллана

Төв Азийнхны авъяас, түүхэн их соёлыг Дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн алдарт уран барималч, уран зураач, бүтээлч Даши Намдаков ARA Fest-ийн олон улсын контемпорари урлагийн “ЭТҮГЭН” наадмын Ерөнхий шүүгчээр ажиллахаар боллоо!!!

Олон улсад өөрийн өвөрмөц содон бүтээлүүдээрээ үнэлэгдсэн тэрээр сүүлийн жилүүдэдЛэнд Артчиглэлээр төслүүд санаачлан хэрэгжүүлж байгаа ба, энэхүү чиглэлээр жил бүр “ЭТҮГЭН” урлагийн наадмыг зохион байгуулдаг АРА Комплексын урилгыг хүлээн авахаар болсонг дуулгахад таатай байна.

7-р сарын 1-5 өдрүүдэд АРА Комплекст зохион байгуулагдах “ЭТҮГЭН” контемпорари арт кэмпгадна болон дотоодын 100 гаруй зураач, барималч нар бүтээлээ туурвин оролцох тул та бүгдийг 7-р сарын 1-31-ний өдрүүдэд АRA FEST-д хүрэлцэн ирж энэхүү гайхалтай бүтээлүүдийг үзэж сонирхохыг урьж байна.

100’000’000₮-ийн шагналын сантай, 2 төрлөөр нийт 40 шагналт бүтээлийг шалгаруулах Урлагийн өдрүүдээр Та АРА Комплекст байршиж, цэвэр агаарт байгалийн сайханд өөрийн бүтээлээ туурвиж, нэгдсэн хөтөлбөрт хамрагдаж, олон улсаас ирсэн уран бүтээлчидтэй нэг доор дурсамж цаг хугацааг өнгөрүүлэхийг бид урьж байна!

Дэлгэрэнгүй мэдээллийг Etugen Art Exhibition пэйж болон https://www.facebook.com/ARAcomplex пэйжээс тогтмол аваарай.

Мөн бүх насныханд зориулсан бүтээлийн сургалтуудыг олон улсын мэргэжлийн уран бүтээлчид хамтран өдөр бүрзохион байгуулах тул Та аяллын төлөвлөгөөндөө ч АРА Комплексыг заавал багтаагаарай!

“ЭТҮГЭН” наадмын 2023, 2024 оны бүтээлүүдийг 7-р сарын турш АРА Комплекс дээр нээлттэй, үнэ төлбөргүй толилууна.

Урлагаар дамжуулан соён гэгээрүүлэе!

#уйдах_завгүй_Архангай

#Аяллаа_Архангай

#visit_ara

Ерөнхий зохион байгуулагч: АРА КОМПЛЕКС, НУТАГ ХҮНС ТРЭЙД

Ерөнхий спонсор: Касс брэнд

Ивээн тэтгэгчид:

MSM – HENNESY x WHITE CLAW
MCS COCA COLA
UB EATS
UB Cab
Mobicom
Unitel
BMНC
ЛМДШ
Сүү ХК
Мөнх даатгал
Icemark
Agula Insurtech
Gegeenten entertainment center
Vozol