Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.07.04 12:11
3428
БҮТ-ийн захирал Л.Ганбат: Их дээд сургуулийн босго оноо хүрээгүй шалгуулагч төгссөн ч дараа нь диплом авах боломжгүй

Өнөөдөр орон даяар ЭЕШ эхэлж байгаатай холбоотой БҮТ-ийн захирал Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр "БШУ-ны сайдын тушаалаар их дээд сургуульд элсэх Үндэсний хэмжээний босго оноог албан ёсоор зарласан. Улсын сургууль ямар байх вэ, орон нутгийн сургууль ямар байх вэ гэдгийг бүгдийг зарласан байгаа. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журам дээр эдгээр босго оноо даваагүй шалгуулагч ямар нэг байдлаар дотоодын их дээд сургуульд элсэх ямарч боломжгүй. Нөгөө талаас сургуулиуд босго оноо даваагүй шалгуулагчийг элсүүлэн авах ёсгүй. Гэтэл зарим хувийн голдуу сургууль элсэлтийн шалгалтын босго даваагүй, монгол хэл бичгийн босгоо даваагүй шалгуулагчийг элсүүлж аваад байгаа юм. Энэ нь өөрөө дүрэм журам зөрчиж байна гэсэн үг. Энэ нь эргээд хуулийн хариуцлагатай асуудал. Энэ дээр БШУЯ-ны гурав дагч хяналт , БҮТ-өөс холбогдох бүх суралцагчдыг нэгтгэж авдаг. Таны босго оноо хүрээгүй л бол тухайн сургууль юу ч гэж амласан бай яаж ч төлбөр мөнгөө төлсөн бай босго оноо даваагүй ч их дээд сургуульд элсэх юм бол та өөрөө л хохирно. Дэмий хэдэн жил төлбөрөө төлж явна. Эцэстээ та ямар нэг диплом авах боломжгүй. Дипломгүй болно гэсэн үг" гэлээ.