Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Сонгууль
2024.07.04 15:22
4482
Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн горимд шилжлээ

Иргэний шилжилт хөдөлгөөнийг өнгөосөн дөрөвдүгээр сар буюу сонгуулийн өмнө түр зогсоогоод байсан. Харин энэ сарын 1-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлсэн байна. 

Ингэснээр иргэний шилжилт хөдөлгөөн хэвийн горимд шилжиж, иргэд шилжилт хөдөлгөөнөө хийлгэх боломжтой боллоо. 

2020 оны сонгуулийн өмнөх дөрвөн сард нийт 229,149 хүн шилжсэнээс нийслэл дотроо хамгийн их буюу 189,647 хүн шилжиж байсан бол энэ удаагийн сонгуулийн өмнө шилжилт хөдөлгөөн хаах хүртэл 70 мянга гаруй иргэн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн байна.