Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.07.04 17:59
4152
ОБЕГ: Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээг танилцууллаа

Төв аймаг, Баян-Өнжүүл сум. Цээл багийн "Алтан хошуу" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 167 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/  гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Гал түймэрт иргэн Э-ын 5 ханатай гэр, эд хогшил шатсан тухай мэдээлийг сумын Засаг даргын Тамгын газраас аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 14 дүгээр гудамжинд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2024.07.03-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 13:11 цагт очиход иргэн О-ийн 1х2 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.           

- Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хороонд амралтын газрын гал тогооны байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2024.07.03-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12.5 км замыг туулан  13:36 цагт очиход  амралтын газрын 14х32 хэмжээтэй гал тогооны байрны дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, 36 дугаар гудамжинд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 2024.07.03-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:34 цагт очиход иргэн Э-йн хашаанд хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2024.07.03-ны өдрийн 18:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 18:08 цагт очиход “ 10х28 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.      

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 35 дугаар хороо, Химт-Амны задгайд гэр шатаж байна дуудлагыг 2024.07.03-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 27 км замыг туулан 23:40 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.  

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороонд хашаа шатаж байна дуудлагыг 2024.07.04-ний өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 02:40 цагт очиход иргэн М-ын 4 метрийн урттай хашаа, 1х1 метрийн хэмжээтэй жорлон шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.                

Ойн түймэр:  Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 265 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 160 км-т/ www.icc.mn сайтад 2024.07.03-ны өдрийн 14:32 цагт ойн түймрийн цэг илэрсэн. 07.03-ны өдрийн 15:30 цагаас 18:30 цагийн хооронд түймрийн голомтод усархаг бороо орсон. Мөн 07.04-ний өдөр дахин бороо орох төлөвтэй байна. Цаг агаарын байдлыг харгалзаж Улаан-Уул сумын Мэргэжлийн ангиас бүлэг гаргахаар шийдвэрлээд байна.