Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.05 10:18
2285
УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяаг томилох эсэхийг бүлгийн хуралдаанаар шийдвэрлэнэ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын дэд даргыг томилох асуудлыг өчигдөр хэлэлцсэн. Тус хуралдаанаар УИХ-ын дэд даргаар Х.Булгантуяаг томилоход санал нэгдсэн байна. 

Харин МАН-ын бүлэг хуралдаж тус томилгоог дэмжих эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тус хуралдаанаар дээрх асуудал дэмжигдвэл Х.Булгантуяа УИХ-ын дэд дарга болох юм. 

Одоогийн байдлаар УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан, ЕТГ-ын даргаар Г.Занданшатар, МАН-ын генсекээр Я.Содбаатар нар ажиллахаар болж, томилгоонууд эхнээсээ албажаад байна. 

Мөн МАН-ын бүлгийн даргад Л.Мөнхбаатарыг томилох асуудал яригдаж байна.