Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.05 15:28
7871
Т.Доржханд: МАН-аас зоригтой реформ хийнэ гэвэл хамтарсан засаг байгуулах саналыг харгалзан үзнэ

Хүн намын зүгээс одоогийн байдлаар хамтарсан засаг байгуулах асуудлын талаар ямар нэгэн шийдэл гаргаагүй байгаа талаар тус намын дарга Т.Доржханд мэдээллээ.

Тиймээс өнөөдөо орой Хүн нам хуралдаж хамтарсан засаг байгуулах эсэх талаар хуралдах юм. Тиймээс тус намын дарга Т.Доржхандаас зарим зүйлийн талаар тодрууллаа.

Т.Доржханд Хүн намын дарга: Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Хоёрт намын эрх ашиг байх ёстой. Дараа нь хувь хүний эрх ашиг байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Өмнөх 4 жилийн хугацаанд Т.Доржханд нийгмийн том суурь дээр манлайлж, шахаж явсан. Одоо хувь хүн, эдийн засагч хүний хувьд эдийн засгийн том реформуудыг зоригтой хийж, биенессийн үйл ажиллагааг дэмжиж, төрийн 1960 онд гацаад байгаа төсвийн тогтолцоонуудыг орчин үеийн, цомхон болгож, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох зоригтой реформуудыг хийнэ гэвэл хамтарсан засаг байгуулах саналыг харгалзан үзэж болно. 

Шууд дамжуулалт: