Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.07.05 17:02
1429
ГАНЦМОД БООМТ ХҮРГЭХ НӨХЦӨЛТЭЙ 320 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖЛАА
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.долларт хэлцэл хийгдлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 23 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 10,265.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулав. Ингээд Онцгой дэглэмийн хугацаанд нийт 2.5 орчим тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн биржээр борлууллаа.