Нийслэл
2024.07.05 17:22
3187
Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх авто замыг шинэчилж байна

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1,1 км авто замыг энэ сарын 8-ны өдөр шинэчилж дуусна.

Одоогоор тус замыг хэсэгчлэн хучиж, тэмдэглэгээ хийх, суурилуулах, хөвөө засах, шуудуу татах зэргээр сэргээж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай байгаа аж. Түүнчлэн, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж байгаа билээ.