Б.Нарангоо
Ерөнхий редактор
Live
2024.07.05 17:49
2367
Н.Алтанхуяг: Ерөнхий сайд УИХ-д орж ирж мэдээлэл хийж бай л даа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан гишүүд үг хэлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн үгийг толилуулъя. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Гурван жил шахуу Ерөнхий сайд хийсэн. Намаа удирдаад сонгуульд орчихлоо. Уг нь бид 1990 оноос хойш ардчилсан сонгууль хийж байсан гэж бодож байсан бол сая хэтэрхий мөнгөний сонгууль боллоо. Таны хийх гэж байгаа сонгуулийн тогтолцооны шинэчлэл мөнгөн дээр очоод нурж унаж байна. Олон намын систем нэг том данхар нам, бусад дагуул намын систем руу шилжинэ шүү. Энэ удаагийн парламент бол холимог тогтолцоогоор тодорхой хэмжээнд дээрдэж, олонхи цөөнх ойролцоо боллоо. УИХ дотор байх цөөнхийнхөн  хяналтын үүргээ сайн биелүүлмээр байна. Хяналтын дэд хороо, төсвийн дэд хороогоо цөөнхидөө өгчих. Шударга бусын хонгилтой тэмцэх гэж оролдож байгаа. Авлигатай тэмцэхдээ АТГ-ын даргыг солиод тэмцдэг юм биш авлигын сүлжээг таслах хэрэгтэй. Ерөнхий сайд УИХ дээр орж ирж мэдээлэл хийж бай л даа. Би 14 хоногтоо нэг удаа орж ирж мэдээлэл хийж байсан. Та мэдээлэлжүүлж бай. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа: 

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан “Хэвлэлээр явж байгаа мэдээллээр Хүний нөөцийн яам байгуулах гэж байгаа юм байна. Монгол Улс тэр чигээрээ хүний нөөцийн доройтолд орсон. Хэрэв ийм яам байгуулах гэж байгаа бол дэмжинэ.  Таны авлигатай тэмцэх тэмцэлд талархдаг. Зарим зүйлд нь шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Монгол Улс олон намын тогтолцоотой. Олон нам нь дотроо олон фракцын тогтолцоотой. Фракцууд нь дотроо олон олон эрх ашигтай. Та хамтарсан Засгийн газар байгуулах сонголтоо хийхдээ намаа биш улсаа бодоорой. Фракцуудын эв нэгдлийг бус улсаа бодоорой. Найз нөхдөө бус улсаа бодоорой.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Асуудал төрийн институцид, УИХ-д бидэнд  байна. Бид асуудлыг дандаа ирээдүй цаг дээр ярьж байна. Бид өнгөрснөө дүгнэх хэрэгтэй. Өнөөдөр УБ хотын ерөнхий төлөвлөгөө 29 хувьтай гарсан байна. Хотуудын хөгжлийг ярих хэрэгтэй. Зөвхөн УБ хотоос гадна бусад хотууд байх хэрэгтэй.Хотод бүтээн байгуулалт хийх гэхээр газар чөлөөлөлт дээр 5, 10 жилээр гацдаг. Бусад улс газар чөлөөлөлт хийхийн тулд иргэддээ хувь эзэмшүүлдэг. Ийм замаар хөгжиж байна. Энэ удаад сонгогдсоны хувьд иргэдийн хувийн өмчийг хамгаалах, орлогын үүдийг нээх тал дээр анхаарч ажиллана. Хөрөнгийн менежментийг хийх хэрэгтэй.