Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.07.08 19:21
1108
Digi Pay-ээр  төлбөр тооцоогоо хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай

Байнгын хөнгөлөлт урамшууллаар дүүрэн, шимтгэлгүй цахим хэтэвч Digi Pay дахин нэг урамшуулал зарлалаа.

Тус аппликэйшнд ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод хялбар, бас хурдан гүйлгээ хийх боломжтой бөгөөд 100,000 төгрөгөөс доош гүйлгээнд нууц үг шаардахгүй гэдгээрээ давуу талтай. Харин үүнээс дээш дүнтэй гүйлгээнд царай, хурууны хээ таних зэрэг найдвартай, хялбар хамгаалалт ашиглах боломжтой гэдгээрээ таны цаг завыг хэмнэнэ.

Үндэсний их баяр наадам тохиож буй 7-р сарыг дуустал ХААН Банкны Digi Pay аппликэйшний хэрэглэгч эрхэм харилцагч та бүхэн аппликэйшндээ холбосон юнион пэй картаараа “Миний дэлгүүр”, “Carrefour”, “Оргил”, “Efes” сүлжээ дэлгүүрүүдээр худалдан авалт хийгээд 5% буцаан олголт авах боломжтой боллоо.

Та Digi Pay аппликэйшн ашиглан төлбөр төлөх үедээ QR цэсээ нээгээд дэлгэцийн доод хэсэгт харагдаж буй “Төлөх карт” хэсгээс картын зурагны баруун доод буланд “Union Pay”  гэсэн тэмдэглэгээ бүхий картаа сонгоод урамшуулалд хамрагдаарай.

Юнион пэй картаа ашиглан гүйлгээ хийсэн үнийн дүнгийн буцаан олголт 2024.08.08-нд харилцагчийн гүйлгээ хийсэн картын данс руу шилжин орно.

Өөрийн хэв маягтаа тохируулан өнгөө сонгож, санхүүгийн хамгийн тав тухтай хэрэглээг бүрдүүлэх боломжтой Digi Pay аппликэйшнээ татаж амжаагүй бол дараах QR кодыг уншуулан татаж аваарай.

Enjoy everything!

Хамтын өсөлт төгөлдөр