“Монголын эдийн засгийн форум” 2024 өнөөдөр Төрийн ордонд боллоо. Форум “Хөдөөгийн хөгжил ба хоршоо, эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. Тус хуралдаанд:
“Хөдөөгийн хөгжил ба хоршоо, эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт хуралдаанаар салбарын өнөөгийн нөхцөл байдал, “Шинэ хоршоо” болон “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний уялдаа холбоо, хэрэгжилтийн талаар өргөн хүрээнд хэлэлцлээ.
Тухайлбал, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг малчдад танилцуулах зорилгоор 140 хоршооны малчдын сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан байна.
Мөн залуу малчдыг Өвөр Монголын өөртөө засах орны мал аж ахуйн онцлог, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, малчдын аж амьдралыг танилцуулж туршлага судлуулсан байна. Уг сургалтаар малын хашаа, хороог хэрхэн шийдвэрлэх, өвс, тэжээлийн хангамжийг хэрхэн бүрдүүлж, зөв зохистойгоор малыг тэжээх нь үүсэж болох мал аж ахуйн эрсдэлээс сэргийлэх талаар мэдээлэл хүргэсэн талаар тус салбар хуралдааны үеэр дурдлаа.
Энэ жилийн чуулганаар ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд зохион байгуулагдлаа.
2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын 2000 орчим төлөөлөл оролцож байна.