Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.09 14:22
8544
О.Алтангэрэл: Одоо гарч байгаа авлигын хэргүүдийг биш хөрсийг нь устгах хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын чуулганаар 14 асуудал хэлэлцэх тов гараад байна. Тиймээс УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

О.Алтангэрэл УИХ-ын гишүүн: АН-ын зүгээс байр сууриа илэрхийлсэн. ҮБХ болон улс төрийн зөвлөл хуралдсан. Хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхээр хамтарч ажиллана. Үүний нэн тэргүүнд шударга ёс, авлигатай тэмцэх бодлогын асуудлыг ярилцана. Үүн дээр ахиц дэвшил гаргах чиглэлээр хамтарч ажиллаж болох юм гэдэг шийдвэр нь гарсан байгаа. Харин АН-аас албан ёсоор хүний нэр огт яриагүй. 

Бид хууль зүйн салбарыг авлигагүй болгох, хүний эрх чөлөөг хамгаалах, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тал дээр илүү санаачлагатай ажиллаж чадна гэдгээ илэрхийлсэн. 

Тиймээс нэн тэргүүнд хуулийн тэгш үйлчлэлийн талаар ярих ёстой. Мөн авлигатай тэмцэх тогтолцоогоо боловсронгуй болгох, одоо гарч байгаа авлигын гэмт хэргүүдтэй биш, авлигын хөрсийг устгах ажлыг хийх нь өнөөгийн манай хууль зүйн тогтолцоонд тулгарч байгаа хамгийн том асуудал гэж харж байгаа.

Шууд дамжуулалт: