Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.09 14:37
8539
Ч.Ундрам: Өмнө нь боловсролын хуулиа шинэчлэх суурийг тавьсан, одоо хөрсөн дээр буулгаж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ч.Ундрам томилогдсон. Тиймээс ирэх 4 жил хийх ажлын талаар нь тодрууллаа. 

Ч.Ундрам Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга: Боловсролын багц хуулийг бид жилийн өмнө баталсан. Энэ хуулиа 1 хичээлийн жилийн турш хэрэгжүүлсэн. Анхаарах ёстой асуудлууд олон байгааг орон нутагт ажиллаж байгаа багш ажилчдын зүгээс санал, шүүмжлэлээ хэлсэн. Тиймээс хэрэгжилтийг зөвөөр хангуулах, хуулиа дагаж гарсан журмуудыг зөв болгох гэх мэт тулгамдсан ажлууд байгаа.

Мөн сургалтын хөтөлбөрөө сайжруулах ажлыг хурдасгах шаардлагатай. Хөтөлбөр гэдэг сургалтын хамгийн гол агуулга байдаг. Улс орны хар хайрцагны бодлого ч гэж яригддаг. Тийм учраас энэ асуудал дээр маш сайн анхаарах шаардлагатай.

Шууд дамжуулалт: