УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд өөрийн байр сууриа илэрхийллээ.
С.Эрдэнболд УИХ-ын гишүүн: Би гурван зүйл дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Их хурлын гишүүн гэдэг субьект, түүний туслах. Тойргоос сонгогдсон бол бие төлөөлөгч, зөвлөх гэсэн субьектууд байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсөв дээр хичнээн төгрөг гарсан юм бэ. Одоо 126 болохоор хэд болж нэмэгдэх юм бэ. Энэ дээр яаралтай тайлан мэдээ явуулаач гэдэг хүсэлт гаргасан.
Хоёрдугаарт, Төрийн ордонд маш их худалдан авалт хийгдэж байна. Хэрэглэх боломжтой тавилгануудыг хүртэл гаргаж байна. Захын сумын сургуулиудад төсөв байхгүй, цэцэрлэгийн хүүхдүүдэд хоолны хүртээмж муу 2475 төгрөгөө нэмж чадахгүй байж дарга нарын данхар төрийн бүтцэд хэт их зардал гаргаж байна.
Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Тэгэхээр нарийн хяналт тавих хэрэгтэй.
Шууд дамжуулалт: