Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.07.09 16:09
2725
УГТЭ: Хэт халалтаас үүдэн тархины харвалт, зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлтэй

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30-аас дээш хэм хүрч халах талаар Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй.

Агаарын температур нэмэгдэхийн хэрээр тархины судасны цочмог цус хомсрох  харвалтын тохиолдол нэмэгддэг болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.  

Хэт халуун наранд удаан хугацаанд өртсөнөөр арьсны цусан хангамж болон хөлрөлт нэмэгдэж, нарших, шингэн алдах хам шинж, цусны концентраци болон зуурамтгай чанарыг нэмэгдүүлдэг. Эдгээр нь цус бөглөрөх мехнизмыг өдөөдөг бөгөөд ингэснээр тархи, зүрхний шигдээс болон тархины түр зуурын цус хомсрох дайралтыг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Иймээс хэт халалт болон нарших хам шинжээс урьдчилан сэргийлэх, даралт ихсэх эмгэгтэй, байнга эм хэрэглэдэг бол даралтаа тодорхой цагуудад /эм уухын өмнө, өөрт даралт ихсэж буй мэдрэмж төрж буй үед гэх мэт / тогтмол хэмжиж, тэмдэглэл хөтөлж байх, эрсдэл өндөртэй хүмүүс халуун өдрүүдэд гадагш гарах хугацааг богиносгох,  өндөр температурт өртөхгүйн тулд гэртээ сэнс, агааржуулагч зэргийг ашиглаж байхыг  зөвлөж байна.