Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.17 12:31
8051
Н.Учрал: Иргэдэд илүү ойртож үйлчилсэн, төр нь иргэндээ очсон засгийн газрыг бүрдүүлэхээр ажиллаж байна

Хамтарсан засгийн газрын анхны хуралдаан боллоо. Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд, гишүүдэд хэд хэдэн чиглэл өгсөн байна. 

Харин анхны хуралдаанаас гарсан шийдвэрийг Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. 

Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал: Засгийн газрыг бүрдүүлж байгаа МАН, АН, Хүн намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалт зорилтуудын уялдаа холбоон дээр өнгөрсөн хугацаанд ажилласан.

Хөтөлбөрүүдийн нэр нь өөр хэдий ч тулгамдсан асуудлууд нь нэг учраас мөрийн хөтөлбөрүүдийн 80 хувь нь хоорондоо уялдах боломжтой гэж судалгаа хийсэн ажлын хэсгийн зүгээс дүгнэсэн.

Ингэснээр хамтарсан засгийн газрын гэрээг УИХ-д өргөн мэдүүлнэ. Үүнийг УИХ-ын тогтоолоор батлуулснаар сайн жишиг манай улсад үлдэнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар бүтэц бүрэлдэхүүнээр ажиллах, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсөвт ямар шаардлагатай тодотгол хийх үү гэх чиглэлээр УИХ-д төсвийн тодотголыг өргөн барихаар ажиллаж байна.

1 сарын дотор үйл ажиллагааны хөтөлбөр, эвслийн хамтарсан засгийн газрын гэрээ болон төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажлын хэсгүүд байгуулагдаж ажилдаа орж байна. 

Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд иргэдийн амьдралд ойртсон, иргэдэд илүү ойртож үйлчилсэн, төр нь иргэндээ очсон  засгийн газрыг бүрдүүлэхээр бид кабинетын зарчмаар ажиллах болно.

Шууд дамжуулалт: