Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2024.07.17 16:51
8484
Бүх дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Тус хуралдаанаар бүх дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байна. 

Шинэ Засгийн газар 22 сайд, 16 яамтай ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ байгуулсан. 

- Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Уянга

- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар УИХ-ын гишүүн болсноор дэд сайдын ажлаа өгсөн.

Дараах дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

1. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар

2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд М.Ганбаатар

3. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайд Э.Золбоо

4. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай

5. Боловсролын дэд сайд Г.Ганбаяр

6. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин

7. Зам, тээврийн дэд сайд Л.Халтар

8. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг

9. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонгоо 

10. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд

11. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай 

12. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд П.Баттөр

13. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж