Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.07.19 15:55
5769
ОБЕГ: Живж байгаа иргэнийг аврах гээд өөрсдөө усанд осолдох тохиолдлын тоо буурахгүй байна

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд усанд осолдсон иргэдийн судалгааг хийхэд, улсын хэмжээнд нийт 1044 иргэн усанд осолдсон харамсалтай дүн мэдээ гарчээ.

Эдгээрээс ид насныхан буюу 17-21 насны залуус осолдсон бол 67 хувийг нь эрэгтэйчүүд эзэлж байна. Гол мөрний хувьд Туул голд 26 хувь, Хараа, Ерөө голуудад бас хүн эндэх тохиолдол олон байгааг ОБЕГ-ын алба хаагчид мэдээллээ. 

Усны ослын тохиолдол судалгааг харах юм бол нийт иргэдийн 14 хувь нь усанд сэлж чаддаг хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, усанд сэлж чаддаг хүмүүс усанд илүү их осолдож байна.

Энэ оны гарснаас хойш нийт 82 усны осол бүртгэгдэж, 68 иргэн усанд живж, осолдсон. Үүн дотроо 55 том хүн, 13 хүүхэд байна. Өнгөрсөн 2023 онд 66 иргэн нас барсан байдаг. Мөн нэг гэр бүлийнхэн усанд осолдсон тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал нэг иргэн усанд осолдоход түүнийг аврах гэж араас нь ороод давхар өөрийнхөө амь насыг эрстүүлдэг тохиолдол буурахгүй байна. Тиймээс аялж, зугаалгаар явахдаа мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, сэрэмжлүүлэгийг мөрдөх хэрэгтэйг анхааруулж байна. 

Шууд дамжуулалт: