Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2024.07.22 12:43
1935
Ажилд авна гэх хуурамч зар оруулж, зараар ирсэн охидын биеийг үнэлүүлсэн этгээдийг илрүүлжээ

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны ..... тоотыг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд түрээслэгч О.Н цахим орчинд “ажил хайж байгаа охидууд байвал холбогдоорой амархан ажил байна шүү” гэсэн зар байршуулжээ.

Улмаар зарын дагуу ажил эрхлэхээр ирсэн охидын биеийг үнэлүүлж, биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан гэх хэрэгт иргэн О.Н /эр/-ыг  07 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 07 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.