Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.07.30 11:07
3900
III эмнэлгийн зүгээс талийгаач О-г хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай байсан учраас гав хэрэглэсэн гэж тайлбарлажээ

21 настай эрэгтэй 461-р ангид хоригдож байхдаа УГТЭ-т хүргэгдсэнийхээ дараа амиа алдсан хэрэг гарсан. Тус хэрэг долдугаар сарын 23-ны өдөр болсон. Талийгаачийн ар гэрийнхэн түүнийг үндэслэлгүй хоригдож, эрүүдэн шүүлгэсний улмаас нас барсан хэмээн үзэж гомдолтой байгаа юм. 

Энэ талаар ЦЕГ-ын зүгээс мэдээлэл хийхдээ " Долоон холбогдогчтой, таван төрлийн 53 гэмт хэргийн хүрээнд 10 үйлдлээр яллагдагчаар татагдсан байсан. Мөн гуравдугаар эмнэлэгт нойр булчирхайн цочмог үрэвсэл оноштой ирсэн гэж мэдээлсэн. Талийгаач 2024 оны 1-р сард цагдаа нарт эрүүдэн шүүгдлээ хэмээн АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан байдаг. 

Ар гэрийнхэн, олон нийтийн ундуйцаж байгаа асуудал бол эрүүдэн шүүж, эмнэлгийн орон дээр гавтай нь байлгасан гэдэгт байгаа юм. Гэтэл эмнэлгийн зүгээс талийгаач О-г хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаангүй байсан учраас бид хүлэх шаарлагатай байсан гэдэг тайлбарыг ХҮЭҮК-т өгсөн байна.

Энэ талаар ХҮЭК-ын дарга Д.Сүнжид ийн ярьлаа. Тэрээр" Нэгдүгээр сард эрүүдэн шүүгдсэн гэж цагдаагийн алба хаагчдад холбогдуулж гаргасан гомдол байна. АТГ-ын зүгээс энэ гомдол ажиллагаанд байна гэдэг тайлбар өгч байна. БГД-ийн прокуророос дуусаагүй байна, нотлох ажиллагааг тал бүрээс нь шалгана гэдэг мэдээллийг бидэнд ирүүлсэн. 

Одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан хүн байхгүй гэдэг мэдээллийг өгсөн. 

Хоёрдугаар асуудал: 461-р хорих ангид байхдаа яг юу болов оо? гэдэг асуудал гарч ирнэ, 7-р сарын 11-нд гэдэс орчмоор өвдөж байна гэж хорих байгууллагынхаа дотоод журмаар үзлэгт орсон байна, эмч нар нь үзсэн.

Тэгээд 7-р сарын 13-нд гарсан байна. Эргээд 17-ний орой таагүй байна гэдгээ мэдэгдсэн, биеийн байдалд нь бид өөрсдөө журмын дагуу үзлэгээ хийсэн гэдгээ хэлж байгаа.

22-ний орой түргэн тусламж үзүүлэх шаардлагатай гэж үзэн 3-р эмнэлэг рүү шилжүүлсэн гэдгээ хэлж байгаа.  Энэ болсон үйл явдлын камерын бичлэгийг харахаар 2 хүнтэй хамт цагдан хоригдож байсан, энэ хугацаа бол 1 минут 20 секунд орчмын хугацаа байгаа юм, таталт өгсөн, эмчийн тусламж үйлчилгээ буюу эхогоор анх харсан гэж байгаа үедээ үрэвсэл, өөр бусад асуудал байсан уу гэдэгт эмнэлгийн байгууллага хариултаа өгөх ёстой. 

Гуравдугаар асуудал: 3-р эмнэлэгт эмчилгээ үзүүлэх үедээ хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаангүй байсан учраас бид хүлэх шаардлагатай болсон, хөдөлгөөнгүй байлгах шаардлага байсан гэдэг тайлбар өгсөн. Ингэхдээ гав хэрэглэсэн, үүнд эмчилгээ үйлчилгээний журам байх ёстой гэж үзэж байна, олон хүмүүс дээр ийм үйл явдал тохиолддог байх. Гав хэрэглэсэнд хүнлэг бус, хэрцгий байсан гэж дүгнэн зайлшгүй шалгах шаарлагатай гэж үзсэн" гэв.