Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.01 09:17
3749
Жимсэнд яваад сураггүй алга болсон 4 хүүхэд, нэг том хүнийг эрэн хайж байна

Завхан аймаг, Тосонцэнгэл сумын нутаг Баян-Улаан багийн ‘’Шивтэртийн доод хашаа’’ гэдэг газарт жимс түүж явсан 9 хүнээс 5 хүн (үүнээс 4 нь хүүхэд) сураггүй алга болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 31-ний өдрийн 21:48 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж иргэн Б/40 настай, эрэгтэй/, Б/11 настай, эрэгтэй/, Т/9 настай, эрэгтэй/, Э/6 настай, эмэгтэй/, Х/3 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.