Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.01 14:30
2944
Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол батлагдлаа

Казакстан улсад амьдарч байгаад эх орондоо ирсэн, 47 настай Монгол улсын иргэнээс Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол батлагдлаа.

Тухайн иргэн 2024 оны долоодугаар сарын 31-нд ХӨСҮТ-д очиж, тусгаарлагдан эмчлүүлж байна. Сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болсон 52 иргэнийг илрүүлж, вакцинжуулалтад хамруулсан. Нийтдээ 100 гаруй сэжигтэй тохиолдлыг илрүүлж тандалт судалгааг хийж байна. 

Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс хийсэн тандалт, судалгаагаар эрсдэлийн үнэлгээ дунд зэрэгтэй гарсан учраас олон нийтийн газар тогтмол амны хаалт зүүх, гараа угааж хэвшихийг анхаарууллаа. 

Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм.
Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана. Энэ өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг. Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98 хувь юм. Улаанбурханаар өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй.
Иймээс халуурах, биеэр тууралт гарах, нус гоожих шинж тэмдэг илэрсэн даруйд яаралтай эмнэлэгт хандах, товлолт вакциндаа хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 

Шууд дамжуулалтыг үзэх: