Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.12 14:38
2540
Хүүхдийн биеийн нууц хэсэгт хүрэх нь хүчиндэх гэмт хэрэгт тооцогдоно

Манай улсад 2023-2024 онд энэ төрлийн гэмт хэрэг 22 бүртгэгдсэн ба Монгол улсын Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хохирогчоор хийлгэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг 14-с дээш 18 насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол 1 жилээс 5 жил, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Тиймээс иргэд та бүхэн өөрийн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг өөрийн асрамжаас гадуур хамаатан, садны айлд амрах үед нь тогтмол холбоотой байж хүүхдийг бэлгийн хүчирхийлэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.