Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.15 08:41
2465
Голын усанд живсэн хоёр эрэгтэйг эрэн хайж байна

Дорнод аймаг, Хэрлэн сум 1 дүгээр багийн “Станцын саамын амралт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 10 км/ “Хэрлэн” голын усанд 1 хүн согтуугаар сэрүүцэх гэж ороод живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн А /40 настай, эрэгтэй/-ийг 08.14-ний өдрийн 05:00 цагаас эхлэн  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Хэнтий аймаг, Баян-Овоо сум Жавхлант багийн Баянхошуу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төв/ “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Баян-Овоо сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М /38 настай, эрэгтэй, /-ийг 08.14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.