Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.22 10:54
1309
Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

Улсын хэмжээнд нийт 78,450 хүүхэд бүртгүүлэхээс өнөөдрийн байдлаар 29,464 хүүхдийн элсэлт батлагдсан бөгөөд 5,468 хүүхдийн элсэлтийн хүсэлт хянагдаж байгаа төлөвтэй байна.

Эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг наймдугаар сарын 25-аас өмнө E-Mongolia системээр дамжуулан бүртгүүлэхийг уриалж байна. Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.