Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.08.27 08:55
1654
"Онон" голын усанд тоглож байгаад алга болсон 5 настай эрэгтэйг эрэн хайж байна

Хэнтий аймаг, Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км, Баян-Адарга сумаас 45 км/ Бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг 08.26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  Д /5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.