Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.08.30 12:00
2922
О.Алтангэрэл: Авлига хорооллын асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх цаг нь болсон

УИХ-ын гишүүн Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Авлига хороолол буюу "Аqua garden" хорооллын асуудлыг хөндлөө.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариулт өглөө.

Тэрээр" Проццессын хуулийг үзэхээр энэ хэрэг аль хэдийн шийдвэрлэгдээд дууссан байх ёстой байтал одоо болтол огт шийдвэрлэгдээгүй явж байна. Шүүхий шийдвэр гартал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарсан, захирамжийг яаж ч чадахгүй нь бодит үнэн. Авлига хороолол шиг улс орны эдийн засаг, бүтээн байгуулалтад чухал үүрэгтэй том, төслүүд олноороо захиргааны хэргийн шүүх дээр гацаж байгаа.

Захиргааны процессынхоо хуулийн хугацаанд шийдвэрлэгдэхгүй байгаа. Энэ дунд Монголын ард түмэн шүүхийн шийдвэр биелэхгүй байна, хууль ёс хаана байна, жирийн иргэнд үйлчилж байгаа хууль мөнгөтэй хүмүүст үйлчлэхгүй байна гэдэг гомдол үүсэж байгаа учраас захиргааны хэргийн шүүх дээр дуулиан шуугиантай хэргүүд яагаад удааширч байгаа тал дээр зохих судалгаа хийн ажиллаж байна. 

УИХ-ын даргын хэлсний дагуу холбогдох хууль хяналтын байгууллагууд АТГ-тай хамтраад УИХ-аас хяналт, шалгалтын ажлын хэсэг гарах юм бол дэмжлэг үзүүлээд энэ асуудал дээр анхаарч, хамтарч ажиллая. Одоо асуудлыг нэг талдаа гаргаад шийдэх цаг нь болсон гэдэгтэй 100 хувь санал нийлж байна" гэлээ.